Бусдыг айлган сүрдүүлж дарамталж байгаад мөнгө авсан аймгийн арслан Б.Батхуяг нарыг цагдан хорьжээ

 

Удаа  дараа ял шийтгүүлж байсан этгээдүүдийн бүлэглэн үйлдсэн хэд хэдэн гэмт хэргийн талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тухайлбал,  Моононгийн Батлхагва,  Эрдэнэ-Очирын Батболд, Дорнод аймгийн харьяат, Аймгийн арслан Басгаадайн Батхуяг нар нь бусадтай бүлэг зохион байгуулалтад орж орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүй тэсэрч дэлбэрэх бодис ашиглан газар ухаж хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлосон, иргэдийг айлган сүрдүүлсэн, төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлжээ.

Тухайн этгээдүүдийг энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүрэгт байдаг “Тайж зочид” буудлаас тусгай ажиллага явуулж баривчилсан бөгөөд тэднийг одоогоор ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хуяглан хүргэж цагдан хориод байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen