"Челси"-г зарж олсон Абрамовичийн орлогыг Украины хүмүүнлэгийн санд шилжүүлнэ

"Челси"-г зарж олсон Абрамовичийн орлогыг Украины хүмүүнлэгийн санд шилжүүлнэ

 

Оросын олигарх Роман Абрамович хөлбөмбөгийн "Челси" клубийг эзэмшдэг байсан бөгөөд дайн эхэлснээс хойш барууны орнуудын хоригт өртөж, клубээ удирдах боломжгүй болсон тул зарсан юм. "Челси"-г худалдсанаас олсон түүний орлогыг Их Британи Украины тусламжид зарцуулахаар болжээ. 

 

Тодруулблал, Челси клубийг худалдсанаас олсон Роман Абрамовичийн 2,3 тэрбум фунт стерлингийн орлогыг Укераины дайнд хохирогчдод туслах буяны санд шилжүүлэхээр Их Британийн эрх баригчид төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар  The Telegraph сонин мэдээлжээ.  Мөнгийг шилжүүлэх ажиллагааг Британийн буяны сангийн комисс дэмжихээр бэлдэж байгаа бөгөөд Абрамович Европын холбооны хоригт багтдаг тул түүний мөнгийг санд шилжүүлэх ажиллагааг Европын холбоотой эцэслэн зөвшилцөх аж.

 

Роман Абрамович 2003 оноос эхлэн эзэмшсэн "Челси" хөлбөмбөгийн клубийг худалдахаар болсон талаараа 2022 оны гуравдугаар сард зарлаж байсан. Тэрбээр клуб зарснаас олсон орлогоо Украины дайнд хохирогчдод туслах буяны сан руу илгээнэ хэмэн мэдэгдэж байв. Улмаар 2022 оны тавдугаар сард Америкийн бизнесмен Тодд Бёли тэргүүлсэн хөрөнгө оруулагчдын консорциум Челси клубийг 4,25 тэрбум фунт стерлингээр худалдан авсан юм.

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/546905

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen