“ЧЕЛСИ” КЛУБ ПРЕМЬЕР ЛИГТ ТҮРҮҮЛЛЭЭ

“ЧЕЛСИ” КЛУБ ПРЕМЬЕР ЛИГТ ТҮРҮҮЛЛЭЭ

 

Английн премьер лигийн энэ улиралд Лондон хотын "Челси” баг түрүүллээ. Улирал дуусахаас хоёр тойргийн өмнө аварга болох нь тодорхой болоод байгаа "Цэнхэрүүд”-ийн хувьд 36 тойргийн дараах байдлаар 87 оноотой болоод байна. Харин тэдний ард яваа "Тоттенхем Хотсбур” 77 оноотой байгаа.  "Тоттенхэм” нэг тойрог дутуу байгаа ч үлдсэн гурван тоглолтонд хожиж, 9 оноо авсан ч тэргүүлэгчийг гүйцэх боломжгүй болсон юм.

 
Харин аваргуудын лигийн эрхийн төлөө Ливерпуль, Арсенал, Манчестер сити  багууд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдсан 36-р тойргийн дараах байдлаар Ливерпуль 73 оноотой гуравдугаарт, Манчестер сити 72 оноотой дөрөвдүгээрт бичигдэж байгаа бол Арсенал 69 оноотой тавдугаар байрт бичигдэж байна. Их буучдын хувьд үлдсэн хоёр тойрогт заавал хожил авч өмнөх өрсөлдөгчдөө бүдрэхийг хүлээхээс өөр аргагүй болж байгаа юм.

Харин хүснэгтийн зургаадугаар байрт бичигдэж буй "Манчестер Юнайтед”-ын хувьд премьер лигээс аваргуудын лигийн эрхийг авах боломжгүй болсон тул "Европа лиг”-т бүх хүчээ хаяж байгаа билээ. Тэд энэ сарын 24-нд Аяаксын эсрэг "Европа лиг”-ийн аваргын төлөө тоглоно.
Б.Сансар
olloo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen