Хөгжлийн банк 25 зээлдэгчээ АТГ-т шилжүүллээ

Хөгжлийн банк 25 зээлдэгчээ АТГ-т шилжүүллээ

 

Хөгжлийн банкнаас зээ авсан 25 компани зээлээ зориулалтын бусаар ашиглаж, төлөхөөс зайлсхийж, эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар тус банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 20-нд нийтэд зарласан. Тэдгээр компани 2014-2019 онд зээл авчээ. Зээлийн үлдэгдэл нь 880.2  тэрбум төгрөг болжээ. Хөгжлийн банкнаас эдгээр чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан талаар мэдээлсэн. Тэгвэл уржигдар чанаргүй зээлийн эздийг АТГ-т шилжүүлсэн байна.  
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen