БНАСАУ-ын удирдагч охиныхоо хамтаар дахин олны өмнө гарлаа

БНАСАУ-ын удирдагч охиныхоо хамтаар дахин олны өмнө гарлаа

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун охиныхоо хамтаар хоёр дахь удаагаа олон нийтийн өмнө ил гарлаа. Умард Солонгосын төв мэдээний  агентлагийн дэлгэсэн гэрэл зурган дээр Ким Жон Уны хоёр дахь хүүхэд хэмээн таамаглаж байгаа 12-13 орчим насны охин Ким Чу Аэ үслэг захтай өвлийн урт, хар пальто өмсжээ. Түүний гадаад төрхийг ээж Ри Сол Жутайгаа маш адилхан гэж Өмнөд Солонгосын эх сурвалж бичиж байна.

 “Улаан тугийн байлдагчид, Батлан хамгаалахын шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн албаны хүмүүс, эрдэмтэд, техникийн ажилтнууд болон 11-р сарын 18-нд Hwasongpho-17 тив алгасагч пуужинг туршихад үнэтэй хувь нэмрээ оруулсан зэвсгийн үйлдвэрийн ажилчид гэрэл зурагт багтсан" гэж Умардын төв мэдээний агентлаг уламжилжээ. Түүнчлэн охиныг нь удирдагчийнхаа хамгийн хайртай, нандин хүүхэд гэж тодорхойлон бичжээ.

БНАСАУ-ын удирдагч охиныхоо хамтаар дахин олны өмнө гарлаа

БНАСАУ-ын удирдагч охиныхоо хамтаар дахин олны өмнө гарлаа

БНАСАУ-ын удирдагч охиныхоо хамтаар дахин олны өмнө гарлаа

БНАСАУ-ын удирдагч охиныхоо хамтаар дахин олны өмнө гарлаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин эцэг эхийнхээ хамтаар энэ сарын 18-нд тив алгасагч баллистик пуужингийн туршилттай танилцаж, анх удаагаа олны өмнө гарсан гэрэл зургийг Умард Солонгосын төв агентлаг 11-р сарын 20-нд олонд ил болгож байсан.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen