Хяналтын сайд Э.Одбаяр төсвийн мөнгөөр АЯЛСАН уу?
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Э.Одбаяр төсвийн мөнгөөр Вьетнам улсын Фукуок арал руу Төрийн албаны туршлага судлах зорилгоор явсан тухай баримт цахим орчинд нийтлэгдэж эхлээд байна.
Энэ тухай мэдээлэл нь шилэн дансанд нийтлэгдсэн байх энэхүү хөтөлбөрийн тийзний зардалд нийт 55.126.000 төгрөг зарцуулсан аж. Энэ нь түүнийг Фукуок руу улсын зардлаар аяласан байж болзошгүй гэх хардлага төрүүлж эхэлжээ.
Мөн өнгөрөгч есдүгээр сард Старлинк компанийн сансараас интернэт хүлээн авах төхөөрөмж нэг бүрийн үнэ 6.5 сая төгрөгөөр гурван ширхэгийг худалдан авахын сацуу байгууллагын дотоод хэрэгцээнд нийт 39.6 сая төгрөг зарцуулсан нь шүүмжлэл дагуулаад байна.
Одоогийн байдлаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Э.Одбаяр ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байна.
https://news.zindaa.mn/4yb8