Нүүрс тээврийн жолооч нар архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг дахин гарчээ
Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас архидан согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрсэн гэх хэргийг шалгаж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээврийн жолооч нар бүлэглэн зодолдох үеэр тус сумын харьяат 36 настай эрэгтэй амиа алджээ. Албаныхан хэргийн газраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн есөн эрэгтэйг саатуулж, эрүүлжүүлэх байрт хүргэсэн байна
Дашрамд дуулгахад өнгөрсөн зургадугаар сард мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээврийн жолооч нар архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарч байсан билээ.