ШӨХТГ-аас импортын хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна

ШӨХТГ-аас импортын хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстохоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” -ийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах, мөн Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор Гаалийн албан татвараас 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны үнийн тогтвортой байдалд хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон.

Цагаан будаа, элсэн чихэр, хүнсний ургамлын тосны бөөний үнийг гаалийн албан татвараас чөлөөлсөнтэй холбогдуулан 2022 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нийт 17 аж ахуй эрхлэгчтэй “Бодлогын гэрээ” байгуулсан байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан цагаан будаа, элсэн чихэр болон хүнсний ургамлын тос импортлогч аж ахуй эрхлэгчдийн бөөний болон жижиглэн худалдааны үнэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen