Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, нөөцийг хуулиар ЗОХИЦУУЛАХГҮЙ

Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, нөөцийг хуулиар ЗОХИЦУУЛАХГҮЙ

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд уг хуулийн төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг нэмэх талаарх саналыг тусгах боломжтой, эсэхийг илүүтэй лавлалаа.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, гол нэрийн гурван бүтээгдэхүүн дээр нэмээд цагаан будаа, элсэн чихэр, эм, эмнэлгийн хэрэгслийг нэмэх талаар Засгийн газар дээр ярилцаад, багагүй судалсан. Эдгээр бараа, бүтээгдэхүүний дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул энэ асуудалд төр нэн тэргүүнд оролцох шаардлагагүй, харин нэр заасан гурван бүтээгдэхүүн дээр төрийн үүрэг, оролцоогоо хангаад явах нь чухал гэж үзсэнийг тодотгоод эм, эмнэлгийн хэрэгслийн тусгайлсан, чухал бүтээгдэхүүний худалдан авалт, татан авалт, нөөц бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнд Засгийн газар онцгойлон анхаарч байгаа гэв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх тал дээр нэлээдгүй асуудал үүсэж байсан ч тухай бүр Засгийн газраас тодорхой төсвийг төсөвлөж, заримыг нь агаараар татан авах асуудлыг зохион байгуулж байсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа дурдсан. Тэрбээр, манай улсын хувьд эм, эмнэлгийн хэрэгслийн импортыг хувийн хэвшил бүрэн хариуцаж ирсэн. Салбарын яамны зүгээс  дотоодод үйлдвэрлэж байгаа түүхий эд зэрэг тодорхой асуудал дээр гаалийн татварыг чөлөөлөх саналтай байгаа тул хэлэлцүүлгийн шатанд шийдэгдэх байх гэж бодож байна гэлээ.  

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen