Э.ЦЭНДБААТАР: Мэргэжлийн бокст дахин тулалдахгүй, шигшээ багт багтаж, олимпод хүч үзэхээр боллоо

 

 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын насан хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээн энэ сарын 21-27-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох юм.

       УАШТ-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар оролцохоор болжээ. Бид энэ талаар гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбогдож тодрууллаа.

        “Энэ удаагийн улсын аваргад би хүч үзэхээр болсон. Бэлтгэл, сургуулилалт сайн байгаа учраас өөртөө итгэлтэй байна. Цаашид сонирхогчдын боксоороо хичээллэх, амжилт үзүүлэх туйлын хүсэлтэй байгаа. Ийм учраас түр хугацаанд мэргэжлийн боксын тулаанд оролцохгүй. Улсын аварга болоод, шигшээ багтаа дуудагдахыг хүсэж байна. Шигшээ багт орж, олимпод хүч үзэх болно. Миний туйлын хүсэл олимпын аварга болох. Энэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө бүх хүчээ дайчлах болно. Иймд үзэгч та бүхнийг намайг дэмжиж, урам хайрлаасай гэж хүсэж байна. Үргэлж дэмжиж байдаг Монголын ард түмэндээ баярлалаа” гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen