Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн өрөнд улс төрчид, дэд сайд нар санаа зовж, нөлөө үзүүлж эхэлжээ

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн өрөнд улс төрчид, дэд сайд нар санаа зовж, нөлөө үзүүлж эхэлжээ

 

Хөгжлийн банкны шинэ удирдлага найдваргүй зээлдэгч компаниудын удирдлагуудтай уулзалт хийж, өр төлөх боломж, хугацаа зэргийг товлон хэлэлцэж байгаа юм байна. Банкны удирдлагын тооцоогоор сарын дотор 60 тэрбум төгрөг эргэн төлөгдөж болох аман яриа хийгдсэн байгаа гэнэ. Зээлдэгчтэй хийх уулзалт, банкны удирдлагын шийдвэрүүд тэр дороо задарч, компанийн захирлууд өөрсдөө болон тэднийг дэмждэг улс төрчид, дэд сайд нар Хөгжлийн банкны захирлууд руу утас цохиж "тухайн хүнийг бодох ёстой”-г даалгасан яриа хийж байгааг өнөөдөр Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар мэдэгдлээ.

АТГ найдваргүй зээлийг ажлын алдаа, ажилдаа хайнга хандсан үйлдэл биш "бүлэг дээрэм, бүлэглэн үйлдсэн хэрэг” гэж үзсэн. Үүнтэй ч санал нэг байгаа гэж Ж.Эрхэмбаатар хэлж байна. Учир нь Хөгжлийн банканд томоохон зээлдэгчдийн төлөөний хүн ажилладаг. Зээлүүд тэдгээр албан тушаалтнаар дамжин гарсан. Хариуцлагын асуудал үүсээд хурал хийхээр нөгөө төлөөлөгч нь өөдөөс хараад хуралд сууж байдаг. Мэдээлэл ингэж задардаг талаар Хөгжлийн банкны удирдлагууд ярьж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen