Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ

Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ

 

Хонгконг улсад тэргэнцэртэй сэлэмний Олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болж, Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцлоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын хоёр тамирчин тулалдсан бөгөөд хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ.

Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин болж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen