Зеленский: Украин ямар ч болзолгүйгээр гал зогсоохын төлөө байна
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 4-р сарын 21-ний орой олон нийтийн сүлжээнд Украин, Их Британи, Франц, Америкийн төлөөлөгчид 23-ны өдөр Их Британийн Лондон хотноо гал зогсоох асуудлуудаар хэлэлцээ хийнэ гэж жиргэжээ.
Зеленский хэлэхдээ, 4-р сарын 21-нд тэрээр Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармертай утсаар "Эерэг бөгөөд бодитой" ярилцлаа. Украины төлөөлөгчид 23-нд Лондон хотод Их Британи, Франц, Америкийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ. Украин ямар ч болзолгүйгээр гал зогсоож, дараа нь жинхэнэ, өнө батын энх тайван тогтоох"-ын төлөө "хамгийн бүтээлч замаар" урагшлахад бэлэн байна.
Ямар ч болзолгүйгээр гал зогсоох нь энх тайвны төлөөх эхний алхам байх ёстой гэжээ.