Н.Багабанди, Х.Баттулгын шадар туслах асан Ч.Содбилэг нар МАН-ын бага хурлын гишүүн болжээ

Н.Багабанди, Х.Баттулгын шадар туслах асан Ч.Содбилэг нар МАН-ын бага хурлын гишүүн болжээ

 

Өчигдөр МАН-ын 30-р их хурлаас МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан билээ. Уг шинэ бүрэлдэхүүн бүхий МАН-ын Бага хурал өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж байна.
 
МАН-ын бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах асан Ч.Содбилэг, "Lhamour" брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир, эдийн засагч Л.Наранбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр, нэрт найруулагч Б.Бадрууганы хүү реппер Мөөнөө буюу Б.Мөнгэрэл, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, УИХ-ын гишүүн асан Т.Ганди, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Соён гэгээрүүлэгч" телевизийн захирал Ш.Хишигсүрэн, Соёлын Сайд Ч.Номин нарын сонирхолтой хүмүүс олон багтжээ.
 
С.Сарнай
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen