Э.Цэндбаатар огцом жин хассанаас болж бие нь муудсанаас ДАШТ-ний сорилгод оролцож чадаагүй гэв

Э.Цэндбаатар огцом жин хассанаас болж бие нь муудсанаас ДАШТ-ний сорилгод оролцож чадаагүй гэв

 

ДАШТ-д оролцох эрхийн төлөө боксчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын халз тулаан өнөөдөр Орхон аймгийн "Сэлэнгэ" амралтын баазад болох байлаа.

Дүрмийн дагуу тамирчид 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орх ёстой байв. Гэтэл ОУХМ О.Тулга цагтаа үзлэгтээ орж, жиндээ тэнцсэн бол МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй юм. Ингэснээр О.Тулга 60 кг-ын жинг төлөөлөх эрхтэй болов.

Тэгвэл өчигдөр орой Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван: "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" гэсэн гар утасны мессеж илгээсэн байжээ.

 

Эх сурвалжийн хэлж буйгаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар огцом жин хассанаас болж өчигдөр бие нь муудаж, түргэн тусламж дууджээ.

 

Тэрбээр одоо эмнэлэгт шинжилгээ өгч, эмчлүүлж байгаа аж. Яагаад сорилд оролцож чадаагүй талаар маргааш албан ёсоор тайлбар хийнэ гэв.

https://www.caaknews.mn/view/8311941/
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen