Халз тулааны эргэн тойронд юу өрнөв

Халз тулааны эргэн тойронд юу өрнөв

 

Ази тивийн аварга Э.Цэндбаатар ресторанд зодоон хийж, уйлж, уучлал гуйж, тангарагласан. Боксын холбооны эрх мэдэлтнүүдэд хавчигдсан, зодуулж хүчинд автсан, чадалтай боксчны дүр эсгэн нийгмийг талцуулж, холбоог шахаж, ДАШТ-д өөрийг нь хассан  шийдвэрийг О.Тулгатай хийх  спаррингийн дүнгээр  шийдэх шийдэлд хүргэж чадсан. Гэвч тэрбээр шийдвэрлэх мөчид эрүүл мэндийн үзлэгт ирсэнгүй. "Бид спаррингт оролцож чадахгүй боллоо" гэсэн мессежийг Холбооны ерөнхий нарийн бичгийн даргадаа өмнөх өдөр нь илгээгээд сураг тасарчээ. Тэрбээр ёс зүйн хариуцлага алдсанаас шигшээ багаас хасагдаж, ДАШТ-д оролцохгүй болсон ч тулаан хийж өөрийгөө харуулах байсан. Монголын боксын холбоо ДАШТ-д  оролцох тамирчдаа сорилоор шалгаруулахад түүний жинд “Алдар” нийгэмлэгийн тамирчин О.Тулга шалгарсан. Э.Цэндбаатар буруугаа хүлээж уучлалт гуйсан. Үүний эцэст халз тулалдуулахаар шийдвэрлэсэн. Мөн "Сорилыг гурван минутаар гурван удаа явуулах бөгөөд таван шүүгч шүүж, жинг 60 кг гэсэн хатуу шүүлтээр шүүхээр болсон. Нэг ч грамм илүү байх ёсгүй" гэдгийг албаныхан онцолсон. 

 

Дэлхийн чансаанд хоёрдугаарт, Азийн чансааг тэргүүлж буй түүний хувьд сорил тулаанд оролцохын тулд бүхнээ хийж, ард түмний дэмжлэг, туслалцааг авсан. Тэрбээр сорил тулаандаа ялж, дэлхийн аваргыг зорьж олимпод ялагдсан орос тамирчныг ялахыг хүсэж "Энэ миний сүүлийн ДАШТ байх болно" хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тулаанд ирсэнгүй. Мөн өөрийн цахим хуудаснаа дараах бичвэрийг оруулсан байна. Тэрбээр "60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа" гэжээ. Мөн миний жин 1.8 кг-аар илүү байна. Жиндээ орчихоод оройдоо Улаанбаатараас гарна. Өглөө гэхэд спаррингт оролцоход бэлэн болчихно. Шөнөдөө машиндаа унтаж, амраад оччихно гэж спарринг хийхийн  өмнөх өдөр утсаар ярьсан тул шүүгч Батсайхан нарын 40 гаруй хүн товлосон өдрөө ажил хэрэг болгон хүлээж байсан ч, ирсэнгүй.

 

ДАШТ-д оролцох О.Тулга
-ДАШТ-д Монгол Улсынхаа нэрийг гаргахын төлөө хичээнэ. Маш том хариуцлага надад ногдлоо. Спаррингт оролцохоор Эрдэнэтэд өмнөх өдөр нь ирсэн. Жиндээ цагтаа орлоо. Э.Цэндбаатар ах ирээгүй талаар надад мэдэх зүйл алга. Ямар нэгэн шалтгаан байсан байх. 
ДАШТ-нд оролцох шийдвэрийг хоёр дахь удаагаа авч байна. Бэрхшээл байлаа. Өмнө нь есдүгээр сарын 6-нд сорилго тэмцээнд оролцож, хоёр ч тулаан хийж ялж, эрхээ авсан ч боксын холбооны шийдвэрийг би дагасан” гэж тайлбар өгчээ. Тэрбээр 2001 онд төрсөн. “Алдар” спорт хороонд 12 настайгаасаа хойш найм дахь жилдээ А.Гантулга багшийн удирдлага дор хичээллэж байна. Боксоор хичээллэсэн найман  жилийн хугацаанд 2019 оны Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс  хүрэл медаль хүртэж байсан. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож байгаагүй, өсвөр үеийн УАШТ-нд хэдэнтээ түрүүлж байсан тамирчдын нэг юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen