Б.Найдалаа минь малгайнаас илүү маск чухал шүү

Б.Найдалаа минь малгайнаас илүү маск чухал шүү

 

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд "Зөв хүн Электорат" эвслээс нэр дэвшигч Б.Найдалааг сонгогчид нь худлаа жүжиглэлээ хэмээн эгдүүцэх болжээ. 

Учир нь мань хүн шатахуун хомстсон учраас хэмээн морь унаж сурталчилгаагаа хийсэн. Гэвч энэ ердөө л жүжиг төдийгүй зөвхөн 21 дүгээр хороо орчимд л "тоглогдсон" аж. 

Тийн явсан Б.Найдалаатай хамт намынх нь нөхөд явсан бөгөөд тэд толгойдоо хамгаалалтын малгай өмссөн байв. Үүнийг нь харсан иргэд "цар тахлын үед хамгаалалтын малгай өмсөж өөрийгөө  хамгаалснаас, амны хаалт зүүж бусыдг эрсдэлд оруулахаас сэргийл" хэмээн зөвлөжээ. 

УИХ-ын гишүүн болохын тулд иргэдийг хуурдаг үе хэдийн өнгөрсөн гэдгийг хэрсүү сонгогчид  Б.Найдалаад тун удахгүй харуулах биз ээ. 

https://erennews.mn/article/49772

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen