Энэтхэгт COVID-19-өөс үүдэлтэй нас баралт дахин дээд үзүүлэлтэд хүрэв

Энэтхэгт COVID-19-өөс үүдэлтэй нас баралт дахин дээд үзүүлэлтэд хүрэв

 

Энэтхэгт өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын улмаас 6148 хүн нас баржээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Ийнхүү нас баралт нэмэгдсэн бол шинэ тохиолдлын тоо буурч байгаа гэнэ. Энэ сарын долооны өдрөөс хойш өдөрт 100 мянгаас бага халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Энэтхэгт коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш 29,1 сая хүн халдвар авч, 27,6 сая хүн эдгэрсэн бол 359 мянга гаруй хүн нас баржээ.
 
Гэхдээ нас баралт огцом өссөн нь статистик мэдээллийн алдаанаас үүдэлтэй гэж The Indian Express мэдээлсэн байна. Энэ сонины мэдээлснээр, Бихар муж өмнө нь зарлаагүй, бүртгэлд оруулаагүй байсан, коронавирусээс үүдэлтэй 3951 нас баралтыг гэнэт зарлажээ. Гэтэл эдгээр хүмүүс хэзээ нас барсан нь тодорхойгүй, өнгөрсөн жил ч байж магадгүй бөгөөд харин тоон үзүүлэлтийг өнгөрсөн хоногуудын статистик үзүүлэлтэд оруулж мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, нас баралтын бүртгэлийг энэ байдлаар алдаатай, хачирхалтай хийх нь олонтаа гэнэ. Тухайлбал Махараштрад гэхэд л сар бүрийн сүүлээр нэмэлт бүртгэл хийснээс болж нас барсан хүний тоо эрс өсөж харагддаг аж.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen