Энэтхэгт 90 шахам хүн архинд хордож нас баржээ
Энэтхэгийн хэвлэлийнхний мэдээлснээр, саяхан тус улсын Уттар Прадеш, Уттараканд хоёр мужид хуурамч архинд хордсоны улмаас 90 шахам хүн нас баржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Уттар Прадешийн Сахаранпурт 46 хүн, Уттаракандын Роркеед 20 хүн нас барсан бөгөөд энэ хоёр мужийн бусад нутагт 20 орчим хүн нас баржээ. Нас барсан хүний тоог Энэтхэгийн холбогдох албаныхан нотлоогүй байна.
Хуурамч архинд хордсон хэрэг гарсны дараа Энэтхэгийн засгийн газар хуурамч архи борлуулахад хатуу цохилт өгч, одоогийн байдлаар хэрэгт холбогдсон 30 гаруй хүнийг баривчилж, 400 гаруй литр хуурамч архи илрүүлэн, орон нутгийн захиргааны хэдэн арван хүн, цагдаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, мөрдөн шалгаж байгаа аж.
Энэтхэгийн хөдөө орон нутагт хууль бус бизнес хийж, хуурамч архи борлуулан, олон хүнийг хордуулах хэрэг үргэлж гардаг аж. Засгийн газраас хуурамч архи борлуулахыг хатуу хориглосон тогтоол гаргасан боловч хяналт удирдлага сул учраас иймэрхүү хэрхэг байн байн гардаг гэнэ.