Мөрөөдөлдөө хүрсэн ихэр цагдаатай танилц

Монголын цагдаагийн албанд ихэр албан хаагчид байдаг. Хоорондоо усны дусал мэт адилхан зүстэй тэдний нэг нь өөрийн цахим хуудаснаа хүүхэд насны дурсамжаа бичиж, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн тухайгаа хүүрнэжээ.


“Багаасаа л дүрэмт хувцсаа жимбийтэл өмссөн цагдаа ах, эгч нарыг хараад цагдаа болно гэж мөрөөддөг байлаа. Одоо харин ирээдүй болсон бяцхан дүү нар минь биднийг хараад бас цагдаа болохыг мөрөөддөг байх. Хэн нэгний мөрөөдөл болно гэдэг үнэхээр сайхан. Энэ албаараа, мөрдэст хувцсаараа гоёод хэдийнээ 13 жилийг ардаа орхижээ” гэжээ.


Ихэрүүдийн нэг нь Тээврийн цагдаагийн газар харъяалагддаг бол өнөөх нь хэв журмыг сахиулах албанд ажилладаг юм байна.

 

https://tac.mn/post/73685

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen