Курт Кобейн: Унтарч үлдсэнээс шатаж дууссан нь дээр
Амьд сэрүүн байсансан бол XX зууны агуу дуучин, хөгжимчдийн нэг, “Nirvana” хамтлагийн ахлагч Курт Кобейн 54 нас хүрч байх байлаа. Харамсалтай нь одоо тэр бидний дунд алга.
АНУ-ын хөдөөний Абердин хэмээх жижигхэн хотын даруухан хөвгүүнийг орчин үеийн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийнэ гэж хэн санах билээ. “Nirvana” 1980-аад оны сүүлчээр байгуулагдсан. Тэр үед борооны дараахь мөөг шиг л гарч ирдэг байсан бусад хамтлагаасаа нэг их тодроод байсангүй. Харин 1991 онд “Nevermind” цомог гарснаас хойш, дэлхий өөрчлөгдсөн. Дахин буцаж, хэвэндээ ороогүй. Курт бол рок хөгжмийн ертөнцийн хамгийн сүүлчийн “Эмгэнэлт баатар”.
Түүний амьдралын дүрмийг танилцуулья.
“9 настай байхдаа би рок од, эсвэл сансрын нисэгч, ерөнхийлөгч болно гэдэгтээ итгэлтэй байлаа. Би бусдаас онцгой гэдгээ шууд л ойлгосон”
“Өөр шигээ хүн олохгүй гэдгийг ойлгоод би хүмүүстэй нөхөрлөхөө больсон”
“Найз гэдэг бол танил дайсан”
“Би “The Beatles”-т дуртай ч Пол Маккартниг үзэн яддаг, “Led Zeppelin”-д хайртай ч Роберт Плантыг харахаас дургүй хүрдэг, “The Who” сонсдог ч Рожер Долтрид дургүй”
“Бид бүгд ганцаардмал. Хамтдаа байсан ч ганцаардмал”
“Бейсболын фэнүүдтэй нийлснээс архичидтай нийлээд тамхи татаад сууж байсан минь дээр.
“Бүх юм өвснөөс болсон. Аюул хоргүй гэж бодож байсан марихуантай тамхи миний ой санамжийг алдуулж, мэдрэлийн системийг гэмтээсэн”
“Хар тамхи бол цагийн дайсан. Ямар ч сайхан зүйл түүнд байхгүй”
“Надад бие хамгаалагч байхгүй. Гэхдээ шүүгээний дээд тавцанд цэнэгтэй гар буу бий. Би хүч чадалтай хүн биш. Гэрт буу, хутгатай хүн ороод ирэхэд зогсоож чадахгүй. Харин гэр бүлээ хамгаалахын тулд бодох юмгүй бүгдийг нь ална”
“Оддыг тайван орхи гэж хүмүүсийг ятгаад бүтэхгүй. Гэхдээ бага зэрэг ч гэсэн хүндлэл дээ. Эцсийн эцэст бид бүгд үхнэ. Одод ч бас”
“Шоронд орлоо гэхэд ядаж гарын үсэг зурах ажлаас чөлөөлөгдөх сайн талтай”
“Хэрэв та муу хүн бол хойд насандаа ялаа болж төрөөд, баас идэх болно”
“Би үхэхээс айдаггүй. Хүн үхэхэд сүнс нь үлдэж, аз жаргалтай амьдарсаар байдаг. Үхсэнийхээ дараа жинхэнэ амар амгалан болно гэдэг миний амьдралын гол итгэл найдвар юм”
“Би хүмүүст юу бодож, сэтгэж байгаагаа мэдэгдэхийг хүсдэггүй. Миний дууг сонсоод ойлго”
“Ажлаа амьдралаар дүүргэ. Харин амьдралаа ажлаар дүүргэж болохгүй”
“Хүн болгонд сайн чанар бий. Би хүмүүст хэт их хайртай. Тийм болохоор өөрөө гунигтай болдог”
“Амьдрал гэдэг бол чиний бүтээж байгаа үгийн сүлжээ юм”
“Залуучуудын үүрэг бол авлигатай дайн зарлах явдал”
“Бид өөрсдөөсөө нуугдаж болохгүй хэмжээний алдарт хүрсэн”
“Телевиз бол дэлхийн хамгийн муухай зүйл. Яг одоо телевизороо цонхоор хая, эсвэл зараад стереосистем худалдан ав”
“Би ярьж чаддаггүй. Зөвхөн мэдэрдэг”
“Байн байн эшлэл татах нь өөрийн бодолгүй гэдгээ нууж байгаа хэрэг”
“Хэн ч онгоноороо үхдэггүй. Амьдрал бүгдийг чинь эзэмддэг”
“Тэтгэвэртээ гарахаараа хэдэн зуун доллар хармаалаад Мексик, Югославт очиж, төмс тарих болно. Cream сэтгүүлийн хуучин дугааруудыг сөхөн, рок хөгжмийн түүхийг судална”
https://news.zindaa.mn/3lo1