БНСУ-ын кино ертөнц Ким Ги-догийн талаар дурссангүй

Өмнөд Солонгосын алдартай кино найруулагч Ким Ги-дог энэ сарын 11-нд Латвид коронавирусний халдварын улмаас нас барсан талаар бид мэдээлсэн.

Латви улсын Delfi порталд бичсэнээр найруулагч Ким 11 дүгээр сарын 20-нд Латвид ирж, байнга оршин суух эрх авахаар хөөцөлдөж байсан гэнэ. 12 дугаар сарын 5-наас бие нь муудаж, эмнэлэгт эмчлүүлж байжээ.

Түүний цогцсыг Латвид чандарлах бололтой. Кимийн гэрбүл цар тахлын улмаас Латвид очиж чадахгүй байгаа тул тус улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд оршуулгын ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.
 


Ким Ги-дог бол Канн, Берлин, Венецийн кино наадамд тэргүүлсэн Өмнөд Солонгосын цорын ганц кино найруулагч. 2018 онд эмэгтэй жүжигчдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэргээр шүүхэд дуудсагдсан ч нотлох баримт дутуу тул шүүх ажиллагаа зогссон. Харин 2018 онд MBC-ийн сэтгүүлчийн мөрдлөгөөр хуучны хүчирхийллийн хэргүүд нь сөхөгдөж, шүүхэд ялагдал хүлээсэн. Энэ хэргээс хойш гадаадад уран бүтээл туурвих болж, Казахстанд орос хэлээр “Растворяться” кино найруулсан нь түүний сүүлчийн кино байлаа.

Энэ шалтгааны улмаас алдарт найруулагчаа насан өөд болоход Өмнөд Солонгосын кино ертөнц албан ёсоор эмгэнэл илэрхийлсэнгүй.

 

https://news.zindaa.mn/3ito

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen