“Сүүдэрт ургасан цэцэг” УСК Монголын кино урлагт цоо шинэ тэсрэлт хийлээ

Скай пирамид студийн цоо шинэ бүтээл болох “Сүүдэрт ургасан цэцэг” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй билээ. Адал явдалт, түгшүүрт, эротик жанрын цогц болсон энэхүү бүтээл нь энэ сарын 14-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд өдгөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын кинотеатруудаар үзэгчдийг байлдан дагуулж байна.

Монголын кино урлагийн ертөнцөд "анхдагч" хэмээх тодорхойлолтын эзэн болсон энэ бүтээл нь Скай пирамид студийн гурав дахь бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тус студийн “Зангараг”, “Хоёр ертөнц” кинонууд хэдийнэ олон нийтээс өндөр үнэлгээ авч чадсан. Тэгвэл Монголын кино урлагт урьд хожид хөндөгдөж байгаагүй сэдвийг зоригтой гаргаж тавьсанаараа энэ бүтээл анхдагч болж, жинхэнэ тэсрэлтийг хийж чадлаа.

Киноны үйл явдлын тухайд, нийгмийн ноцтой үзэгдэл болсон гэр бүлийн хүчирхийлэл, эрчүүдийг үзэн ядах сэтгэлээр учирсан хоёр эмэгтэйн бие биенээ гэх хайрыг өгүүлнэ. Хүн эцэг эх, өлгий нутгаа өөрөө сонгож төрдөггүйн адил хэн ч бэлгийн чиг хандлага, хүйсээ сонгож төрдөггүй гэдгийг тус киноны найруулагч А.Батбаатар нэгэн ярилцлагадаа дурьдаж байсныг энд онцлон тэмдэглэе.

“Сүүдэрт ургасан цэцэг” киноны гол дүрд “Зэвүүн яриа” нэвтрүүлгээрээ олонд танигдсан сэтгүүлч Т.Оргилмөнх, авьяаслаг залуу жүжигчин О.Самданпүрэв, У.Учрал, Х.Намуун, Ц.Энхжин нар тогложээ. 

Бодит амьдралд орших сүүдэрт ургасан цэцэгсийн тухай найруулагч А.Батбаатар 10-аад жилийн өмнөөс бодож, судалгаа хийж, 2019 онд зохиолоо бичжээ. Харин өнөөдөр энэ кино олны хүртээл болоод удаагүй ч үзэгчдийг байлдан дагуулж, заавал үзэх киноны жагсаалтын дээгүүрт бичигдэж эхэлсэн байна.

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen