Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

Аялал Дорнод аймгаас УИХ -д сонгогдсон УИХ - ын гишүүн Ц.Сэргэлэнтэй уулзсанаар эхлэв.

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид маань УИХ - ын гишүүнтэй харилцан ярилцаж санал бодлоо солилцсоноор Дорнод нутгийн Аялал жуулчлал түүн дотроо хилийн бүс нутаг, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамддаг асуудлуудын гарц шийдлийн талаар нэгдсэн ойлголттой боллоо. Гишүүний зүгээс хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, Хавирга боомтыг хатуу хучилттай замтай холбох, Буйр нуур руу хүрэх засмал замын ТЭЗҮ -ийг боловсруулах, зам барилгын ажлыг эхлүүлэхийн төлөө тодорхой үйлдлүүдийг хийж амжилттай байгаа тухайгаа мэдээллээ.

/Жич; УИХ - ын гишүүн Ц.Сэргэлэн нь ХХЕГ - ын даргаар ажиллах хугацаандаа бидний хүсэлтийг харгалзан газар дээр нь судалгаа хийж Дорнод аймаг дахь Хавирга боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор тус боомтыг шилэн кабельд холбох, ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах, орон тоог нэмэгдүүлсэн гм олон ажлуудыг хэрэгжүүлсэн байдаг. Мөн аялал жуулчлалын компаниуд гадаадын аялагч, жуулчдыг хилийн бүс нутагт аялуулахын тулд ХХЕГ -т хүсэлт гаргаж цаг хугацаа алддаг байсан асуудлыг тухайн бүс нутаг дахь цэргийн ангиас зөвшөөрөл олгодог болсон гм төрийн үйлчилгээний менежментийг боловсронгуй болгосон байдаг/

Манай бизнес эрхлэгчид цааш Хустайн БЦГ -т хүрч тус газрын менежментийн туршлагаас судлав. Хустайн БЦГ нь БОАЖЯ -тай гэрээ байгуулж төрөөс нэг ч төгрөгний санхүүжилт авалгүй маш амжилттай ажиллаж буй ТББ бөгөөд жилд 21 - 31 мянган хүнд үйлчилж 2 орчим тэрбум төгрөгний орлоготой ажилладаг байна.

Тус байгууллагын захирал Дашпүрэв нь Тахь хэмээх зэрлэг адууг Монголд нутагшуулсан аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа шилдэг удирдагч хүн юм.

Улмаар манай аялагчид Эко 00 болон хүнсний хог хаягдлыг бордоо болгодог технологийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж технологийн зөвлөх инженер Ган Одын бүтээл санаачлагыг газар нь судалж хамтран ажиллахаар боллоо.

Ийнхүү Буйр нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгод нэгдсэн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн туршлага судлах, сургалтын аялал Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ, Хөгжлийн шийдэл ТББ -ын БЕСТ хөтөлбөр, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн Зөвлөх Ч.Буянбадрах, Ц.Алтангэрэл, Х.Баасанжаргал нарын менежментийн дагуу амжилттай болж өндөрлөлөө.

Аяллыг зохион байгуулсан болон Дорнод нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх их үйлсийн төлөө нэгдэж хамтран ажилласан компанийн удирдлагууддаа талархал илэрхийлж байна.

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen