Л.ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН НЭРЭЭ ТАТСАН УУ?
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд ёс зүйн алдаа гаргаж буй бичлэг олон нийтэд цацагдсан. Энэхүү бичлэгийн талаар гишүүн хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийсэн.
Л.Эрдэнэчимэгийн талаархи эдгээр мэдээллийн улмаас иргэд сошиалаар олон байр сууринаас түүнд хандаж байгаа.
Тэгвэл өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтаас нэрээ татсан тухай мэдэгдэл сошиалаар цацагдаад байгаа.
Тэрээр УИХ-ын 78 дугаар тойрогт нэр дэвшээд байгаа билээ.
Сошиалаар цацагдсан мэдэгдэлийг та бүхэнд хүргэе.