Хөвсгөл аймгийн Хориг ууланд археологийн авран хамгаалах судалгааны баг ажиллана

Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг "Хориг" уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар болов.

Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг таван байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцох аж.

 

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” хэмээх ууланд Монголын эзэнт гүрний үеийн олон тооны булш тоногдож сүйтгэгдсэн байсныг 2017 оны зун нутгийн иргэдийн мэдээллээр судлаачид олж мэдсэн.

Тухайн үед уг дурсгалт газарт судалгаа хийх зөвшөөрөлгүй байсан тул 2018-2019 онд хоёр жил дараалан эдгээр тоногдсон дурсгалын орчимд үлдэж хоцорсон олдвор хэрэглэгдэхүүнийг авран хамгаалах судалгаа хийгдсэн байна.

Төлөвлөгөө ёсоор 2020 онд "Хориг" уулын орчимд тоногдсон бусад дурсгалуудыг авран хамгаалах судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр байсан төдийгүй уг судалгааг Засгийн газраас дэмжиж нөөц хөрөнгөнөөс санхүүжилт олгох тогтоолыг 2019 оны есдүгээр сарын 25-нд баталсан юм.

 

Эх сурвалж: Соёлын яам

 
 
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen