Өвөр Монголд хүчтэй шуурга болсны улмаас 33 хүн бэртжээ

Өвөр Монголд хүчтэй шуурга болсны улмаас 33 хүн бэртжээ

 

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд энэ сарын 9-ний 15.30 цагт хүчтэй шуурга болжээ. Шуурганы улмаас 33 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд таван айл орох оронгүй болжээ. Улмаар ойролцоох жуулчны баазууд хохирол амсаж, хөтөч, мэдээллийн ажилтан тэргүүтэй 33 хүн бэртэн, 150 гаруй монгол гэр сүйдсэн гэдгийг Хятадын төв телевиз мэдээлэв. 

Өвөр Монголын Засгийн газар онц байдал зарлаж, даруй аврах ажиллагаа эхлүүлсэн байна. Гэмтсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал их хүнд байгаа гэнэ.

http://www.zuv.mn/pft

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen