Шөнө унтдаггүй байсан хатан хаан

 

Оросын их хатан хаан Елизавета Петровна 1740 онд ордны эргэлтээр хаан ширээнд суужээ.
Елизавета бол Оросын их Петр хааны 2 дахь хатан 1-р Екатеринагаас төрсөн бага охин нь байв.
1709 онд Елизавета эцгээ 12-р Карл хааныг ялсан баяраа тэмдэглэхээр Москвад орж ирэх үеэр нь мэндэлжээ. Их Петр хаан ч, ялалтын баярыг хойшлуул, би охинтой болсныхоо их баярыг тэмдэглэнэ гэж захирамж гаргасан байна.
Елизавета багаасаа хөөрхөн төрх, гоё ганганд дурладгаараа ялгардаг охин байв.
1740 онд Елизавета төрийн эргэлт хийж 31 насандаа хатан хаан болсон юм. Елизавета хатан хаан гэрлээгүй, хүүхэдгүй байв.
Насан турш гоё сайхан, үнэт эрдэнэст татагдсан хатан хаан үнэт эрдэнийн чимэглэлтэй 6000 даашинзны цуглуулга, асар том, үзэсгэлэнт орд харш үлдээжээ.
Елизавета цаазын ял, тамлан зовоох шийтгэлийг халж, Орост шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлжээ.
Өөрөө шөнө дунд ордны эргэлт хийж Оросын хаан ширээг авсан учраас,  Елизавета хэзээ ч үүр цайхаас өмнө орондоо орж байсангүй. Нүд гялбам тансаг ордонд нь үдэш бүр найр цэнгэл болсоор үүр цайхад л тардаг байсан нь хатан хаан ордны эргэлтээс айж болгоомжилдгийнх байжээ.
Мөн, Зүүнгарын түүхтэй Елизавета хатан богинохон шижмээр холбогддог. Галданцэрэн хааны охин Уламбаяр хатан, дүү Цэвээндоржнамжил хааны төрийн хэрэгт хамжилцанч Манж, Оросын хаанд захидал бичиг илгээж байх үед Елизавета засаг барьж байв.
 Зүүнгарын төрд шургалсан шунахай түшмэлүүд, шударга хатуу Уламбаяр хатныг зайлуулахын тулд Оросын цагаан хааныг дууриан эмэгтэй хаан болохоор санаархаж байна гэж цуу тарааснаас Цэвээндоржнамжил хаан эгчээ цаазалжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen