II Елизавета хатан хааны орлогын эх үүсвэрийг нэрлэв
Их Британийн II Елизавета хатан хааны ашгийн үндсэн эх сурвалж нь эх газрын үргэлжлэлийн далайн ёроолын хэсгийг оффшорын салхин паркт лизингээс түрээсэлсэн бизнес болжээ гэж Bloomberg бичив. Түүнээс 37 сая фунтын ашиг хураасан нь өнгөрсөн оныхоос 32 хувиар ихэссэн байв.
The Crown Estate компанийн цэвэр ашгийн нийт хэмжээ 329,4 сая фунт (4%-ийн өсөлт) хүрсэн нь тайлангаас нь харагдав. Нийт орлого 476,7 сая, хөрөнгөжилтийн нийлбэр нь 14,1 тэрбум фунт болжээ.
The Crown Estate компани нь II Елизаветагийн хөрөнгийн удирдлагыг хийдэг. Ашгийг Британийн сан хөмрөгт оруулдаг ба хааны гэр бүлд бие даасан баталгаа болгон хэсгийг нь хувиарладаг. Тэр хэсэг нь шилтгээнүүд өргөөний зардалд зориулагддаг. Жишээлбэл тэндээс 32 сая фунтыг Гарри ханхүүгийн хуриманд зориулжээ.
The Crown Estate компани дэлхийн далайн салхин сэнсний хамгийн олныг эзэмшдэг. Тэднийг лизингээр ашиглахын зэрэгцээ хөдөө аж ахуйн газрууд ба Англи, Уэльс, Хойд Ирландад эх газрын далайн ёроолын үзэлжлэлийн зурвасуудыг эзэмшдэг ажээ.