Рокит Бэй одооноос охиноо хүнтэй суулгах тал дээр зовниж эхлэв

Реппер Рокит Бэй гэр бүл зохиож, өдгөө хоёр хүүхдийн аав болоод байгаа билээ. Өөөрөө багаасаа эцгийн хайрыг мэдрээгүй өссөн тэр хүүхдүүддээ амь гэнэ лээ. Том охиноо цэцэрлэгт өгсөн Рокит Бэй "Сайхан үр минь цэцэрлэгт орлоо. Багштайгаа цаашаа яваад өглөө. Үл үзэгдэгч нинжанууд сонгино хэрчиж эхлэв. Одоо ингэж байгаа юм чинь хүнтэй суугаад яваад өгөхөөр нь нулимсандаа живэх юм байна л даа" гэж сэтгэгдлээ хуваалцсан байв.  Халамжит нөхөр, сайн аав болсон тэрбээр охинтойгоо хамт рекламд тоглоод амжсаныг санаж байгаа байх. Бяцхан охиныхоо улаан фен болсон супер аав тиймдээ ч энэ өдөр бяцхан охиноо албанд явуулахдаа нулимсаа барьж дийлээгүй бололтой. Ийн одоогоос хэлэн  охиныгоо хүнтэй суугаад яваад өгөхөөр нь яанаа хэмээн олон жилийн цаадах ирээдүйд ийн санаа зовних Рокит Бэй буюу пуужин Баяраагийн гэр бүлийн аж жаргалтай зургуудаас сонирхуулая.  
 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen