Тупак Шакур тэргүүтэй залуудаа буудуулж, амиа алдсан 13 рэп дуучин

Өнгөрсөн оны долоодугаар сарын 19-нд АНУ-д хэдхэн цагийн зайтай хоёр залуу рэп дуучин буудуулж, амиа алдсан билээ. 25 нас ч хүрээгүй байсан тэд хип-хоп хөгжмийн төлөө маш их зүйл хийж амжсан байсан юм. Тэднээс гадна тун залуудаа бууны суманд өртсөн рэп дуучин олон бий.

Тупак Шакур

1996 онд 25 настайдаа буудуулсан.

1994 онд Тупакаас нэгэн сэтгүүлч “15 жилийн дараа та юу хийж байх бол” гэж асуухад тэр “Оршуулгын газар л хэвтэж байх болов уу. Муугаар бодоход намайг чандарлаад найзууд минь чандрыг минь татах байх” гэж хариулж байсан юм.

1996 оны есдүгээр сард Лас-Вегаст Шакур машиндаа буудуулж, амиа алдсан. Цагдаагийн газраас одоо болтол хэргийг илрүүлж чадаагүй байна. Крис Кэрролл хэмээх цагдаа түүнийг амьсгал хураахаас нь өмнө хэнд буудуулснаа хэл гэхэд Тупак дунд хуруугаа гозойлгосон гэдэг.

Яки Кадафи

1996 онд 19 настайдаа буудуулсан.

Кадафи Тупакын аллагын хэргийн гол гэрч байлаа. Тэр орой Кадафи Тупактай хамт машинд сууж байсан юм. Алуурчны царайг харсан, барьж өгч чадна гэж байсан ч тэр амлалтаа биелүүлж чадалгүй Тупакаас нэг сарын дараа алуулсан байна. Кадафиг үдэшлэг дээр согтуу танил нь буудаж орхисон.

The Notorious B.I.G.

1997 онд 24 настайдаа буудуулсан.

Тупакын үхлээс хагас жилийн дараа Лос-Анжелест машин дотроо The Notorious B.I.G. буудуулсан. Тупакыг захиалгаар хөнөөлгөсөн гэж түүнийг сэжиглэж байсан тул Цагдаагийн газраас өшөө авалт гэж хэргийг дүгнэсэн ч алуурчныг олж чадаагүй.

D-Boy

1990 онд 22 настайдаа буудуулсан.

Дэнни Родригес Далласын залуучуудыг “Гудамжны сүм”-д оруулах зорилгоор христ шашныг номлосон рэп дуулдаг байлаа. Түүнийг гэрийнх нь гадаа буудсан бөгөөд Цагдаагийн газраас хэрэгтнийг мөн л олоогүй.

Charizma

1993 онд 20 настайдаа буудуулсан.

Калифорнийн Пало Альто сүмийн дэргэд болсон буудалцаанд амь үрэгдсэн. Алуурчныг тэр өдөрт нь баривчилжээ.

Big L

1999 онд 24 настайдаа буудуулсан.

Харлемд болсон буудалцааны үеэр алагдсан. Багынх нь найз Жерард Вудлиг сэжиглэн баривчилсан ч нотлох баримтгүйн улмаас сулласан. Хагас жилийн дараа Вудли ч бууны суманд амиа алдсан.

Camoflauge

2003 онд 21 настайдаа буудуулсан.

Богинохон насалсан ч энэ дуучин дөрвөн цомог гаргаж, хоёр хүүхэдтэй болж амжсан юм. Студиэс гэр лүүгээ харьж байсан түүнийг хүүгийнх нь нүдэн дээр буудан хороожээ.

Dolla

2009 онд 21 настайдаа буудуулсан.

Түүнийг Лос-Анжелес хотын нисэх буудал дээр 23 настай Обри Льюис Берри буудан алсан. Биеэ хамгаалах зорилгоор буудсан гэж мэдүүлсэн ч Шүүхээс түүнийг санаатайгаар хүний амь насыг хохироосон гэж үзжээ.

Lil Phat

2012 онд 19 настайдаа буудуулсан.

Жорж мужийн Санди-Спрингс хотын эмнэлэгт хүүхдээ төрөхийг хүлээн сууж байсан дуучныг алуурчин буудсан юм.

Lil JoJo

2012 онд 18 настайдаа буудуулсан.

Чикаго хотод дугуйтай явж байхад нь буудан хороожээ.

Doe B

2013 онд 22 настайдаа буудуулсан.

Шинэ жилийн үдэш зоогийн газарт болсон буудалцаанаар амь үрэгдсэн. Түүнээс гадна 21 настай оюутан Кимберли Жонсон, 20 настай Тимнариус Гамильтон хоёр амь үрэгдэж, зургаан хүн шархаджээ. Doe B хоёр хүүхэд нь өнчрөн хоцорсноос гадна гурав дахь хүүхэд нь нас барснаас нь хойш удалгүй төрсөн юм. Алуурчин Дариус Томас 85 жил хоригдох ялаар шийтгүүлсэн.

XXXTentacion

2018 онд 20 настайдаа буудуулсан.

XXXTentacion нэрээр алдаршсан Жасей Дуэйн Онфрой Майамид дэлгүүрээс гарч яваад дээрэмчдийн халдлагад өртсөн. Хэрэгтнүүд дуучныг буудаад мөнгийг нь аван зугтсан юм. Хүүхэд нь аавынхаа үхлээс хэдэн сарын дараа төржээ.

Жимми Уопо

2018 онд 21 настайдаа буудуулсан.

XXXTentacion-ий үхлээс хэдхэн цагийн дараа Питтсбургт бас нэгэн рэп дуучин алагдсан. Jimmy Wopo-г машинд нь буудан хороосон юм.

Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen