100 айлд хүн буудуулж амиа алдсан хэргийн талаар иргэдээс мэдээлэл авна

 

Өнөөдөр өглөө үүрээр 100 айлын автобусны буудлын орчимд нэг иргэн толгой тус газраа буудуулж амиа алдсан хэрэг гараад байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөө өглөө СБД 11-р хорооны нутаг дэвсгэр 100 айл орчимд толгойноос нь цус гарсан байдалтай хүн нас барсан байна гэх дуудлага 06:15 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу дүүрэг дэх цагдаагийн алба болон Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах албаны холбогдох мэргэжилтэн, албан хаагчид хэргийн газар дээр ажиллаж байна. Хэрэг гарах үед тухайн орчмоор явж таарсан иргэд сэжигтэй этгээд харсан болон тухайн орчим машинд суусан байж болзошгүй сэжигтэй этгээд харсан болон мэдээлэл байвал цагдаагийн байгууллагад хандахыг хүсэж байна" гэв.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen