Ираны Гадаад хэргийн сайдын эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
Эрх баригчид энэ долоо хоногт Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифын эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.
“Зарифыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмэх зааврыг Ерөнхийлөгч Дональд Трамп надад өгсөн” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай зарлигт Д. Трамп өмнө нь гарын үсэг зурсан юм. Хориг арга хэмжээнд мөн Ираны шашны удирдагч Али Хаменеиг оруулж байгаа аж. Дангаар авсан шинэ хориг арга хэмжээ нь Ираны удирдлагын санхүүгийн нөөц бололцоонд хүрэх боломжийг хаахад чиглэгдсэн хэмээн Д.Трамп мэдэгджээ.