ОХУ бусад орноос илүү их алт худалдан авчээ

ОХУ бусад орноос илүү их алт худалдан авчээ

 

Дэлхийн улс орнуудын Төв банкууд 2019 оны нэгдүгээр улиралд алт худалдан авалтаар сүүлийн зургаан жилийн хугацаанд тогтоосон дээд амжилтыг эвдэж, 145.5 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 68 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ тухай “World Gold Council” / WGC, Дэлхийн алтны зөвлөл/-ийн тайлан мэдээнд дурджээ.

Алт худалдан авалтаар ОХУ тэргүүлсэн байна. Тус улсын Төв банк энэ оны нэгдүгээр улиралд 55.3 тонн алт худалдан авч, алтныхаа нөөцийг 2168.3 тоннд хүргэжээ. ОХУ алтны нөөцөө нэмэгдүүлэх болсныг шинжээчид шинэ хориг аргах хэмжээ авсан тохиолдолд ам.доллароос хараат байдлаа багасгах зорилготой холбон тайлбарлаж байна.

Хоёрдугаарт, БНХАУ-ын Төв банк оржээ. Тус улс мөн Вашингтонтой харилцаа тааруу байгаа энэ үед америк доллораас татгалзах арга хэмжээ авах замаар активууддаа ялгаа тогтоохыг оролдож байгаа юм.

Энэ оны эхний улиралд алтны гол худалдан авагчид нь мөн Эквадор, Турк, Казакстан, Катар, Колумбын Төв банкууд байсан байна. Харин уг үнэт металлын томоохон борлуулагчид нь Узбекистан, Монгол болон Тажикстан улс байжээ.  

Оросын Төв банк өнгөрсөн онд алтны нөөцөө 8.8 сая унцаар /247.7 тонн/ нэмэгдүүлж, 67.9 сая унцад /2100 тонн/ хүргэж байв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen