“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ
- "МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ нэгэн.
Тухайлбал: Түүний нэг сарын үндсэн цалин нь нэг сая таван зуун мянга орчим байдаг бөгөөд үүн дээр нэмэх нь шагнал цалин болох 8000 долларыг авдаг байна. Энэ нь ойролцоогоор нийтдээ 23.500.000 төгрөг орчим болно. Гэтэл энэ Б.Мөнхбат гэгчид энэ цалин нь багаддаг бололтой. Мань эр цалин хангамжныхаа нэмэгдлийг Төрийн өмчийн хороотой зөвшилцөхгүйгээр дур мэдэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө даргатай сэм гар барьж удирдлагын хангамжинд тооцдог байр орон сууцгүй бол түрээслэх зардал зэрэг бусад хангамжийн мөнгийг үндсэн цалин дээрээ нэмж оруулан сард 35.000.000 төгрөгийн цалинг өөр дээрээ авсаар 5 сарын нүүр үзлээ.
ТУЗ-ийн хурлаар л шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байх болохоос ТУЗ-ийн даргын ганцаараа шийдвэрлэсэн энэ шийдвэр нь хүчин төгөлдөр бус болно.
- Өөртөө хэт өндөр цалин, урамшуулал авахаас гадна Б.Мөнхбат захирал гуайн нэг сарын хоолны хэрэглээний зардал гэхэд л 4,5 сая орчим төгрөгөөр хоол идэж тансагладаг байна. Энэ мөнгийг мэдээж "МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компанийн төсвөөс гаргадаг. Учир нь түүний тооцоо хийхдээ зуруулж байгаа карт нь албан хэрэгцээнд зайлшгүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хэрэглэх ёстой зардалд зориулан өгсөн карт гэж байгаа.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ хоолны зардалд өдөрт 2500 төгрөг зарцуулж улсын төсвөө хэмнэдэг байхад Төрийн өмчит компанийн захирал Б.Мөнхбат гэгч нь хоолны зардалдаа 4,3 сая төгрөг төлдөг гэж бодохоор арай л биш санагдаад байх юм.
- Мөн энэ Б.Мөнхбат гэгч нь эхнэрийнхээ төрсөн дүүг байгууллагадаа хуулийн зөвлөхөөр ажилд авч хажуугийнхаа өрөөнд суулгадаг, баз хүргэнээ жолоочоор т ажилд авч ажиллуулж байгаа нь "МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ САДАН ТӨРЛИЙН ХУВИЙН КОМПАНИ БОЛГОН ДУРААРАА ААШИЛЖ байгаагийн илрэл юм.
- МУ-ЫН ЗГ-ЫН 2014 ОНЫ 174 ДУГААР ТОГТООЛ, ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛын хавсралт, САНГИЙН САЙДЫН 2014 ОНЫ 122 ДУГААР ТУШААЛД: ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БИЗНЕС АНГИЛАЛД НИСЛЭГЭЭР ЗОРЧИХЫГ ХОРИГЛОХ- гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 2 сард Москва руу явахдаа байгууллагын зардалаар БИЗНЕС КЛАСС АНГИЛАЛААР зорчиж дээрх тогтоол, тушаал шийдвэрийг зөрчжээ.
- "МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компани нь 2017 онд удирдлагын албан хэрэгцээнд зориулж нссан автомашины албан ёсны борлуулагч МОННИС-оос ниссан маркын сүүлийн үеийн Y61 жийп ангилалын шинэ машин худалдан авч байсан ба одоог хүртэл уг машин ямар нэгэн доголдолгүй явж байхад улсын төсвийн мөнгөөр дахин нэмэлт бүх тоноглолтой тансаг зэрэглэлийн ЛАНД КРУИЗЕР 200 машиныг 275 сая төгрөгөөр худалдан авах гэж байгаа энэ үйлдэл нь Б.Мөнхбат гэх захирал улсын төсвийн өмч хөрөгийг хэрхэн үрэн таран хийдэг нөхөр вэ гэдгийг харуулж байна.
- Иймд Монгол улсын засгийн газар, Төрийн өмчийн хороо болон хууль хяналтын байгууллагынхан энэ асуудлууд дээр анхаарлаа хандуулж, хариуцлага тооцоочээ. Арай л хэтэрхий байна аа энэ этгээд.