Үйлчилгээний салбарынхан хамгийн бага цалинтай
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын сарын дундаж цалин 1.9 сая орчим төгрөг байгаа талаар УБСЕГ-аас мэдээллээ. Хэдийгээр уул уурхайн салбар уналттай байгаа боловч энэ салбарт ажиллагсдын сарын дундаж цалингийн хэмжээ хамгийн өндөр хэвээр байгаа төдийгүй дундаж цалин нь өсчээ.
Хамгийн бага цалинтай хэсэгт зочид буудал, байр орон сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан орж байгаа бөгөөд сарын дундаж цалин нь 570 орчим мянган төгрөг байсан бол одоо 585 орчим мянган төгрөг болжээ.
Улсын хэмжээнд нийт ажиллагсдын 15.4 хувь нь 900 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн хооронд цалинтай байгаа бол 3.6 хувь нь нэг сая 300 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн хооронд цалин авч байгаа аж. Харин 9.8 хувь нь нэг сая 500 мянгаас дээш төгрөгийн цалинтай байгаа аж.