КАМЧАТКЫН ХОЙГИЙН ИРГЭД АНХ УДАА УМАРД ТУЙЛЫН ЦАГААН БААВГАЙТАЙ УЧИРЧЭЭ
Оросын алс дорнодын Камчаткын хойгийн иргэд анх удаа умард туйлын цагаан баавгайтай учирчээ.
Турж эцсэн энэ амьтныг өөрийн амьдардаг Чукоткаас Камчаткын Тиличики тосгон хүртэл 700 орчим километр замыг туулсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цагаан баавгай нь умард далайн мөсийг дамжин ангуучилж хоол тэжээлээ олдог. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөс хайлж, хоол тэжээл олох өөр арга зам хайдаг болсон байна.
“Мөс багасассан тул цагаан баавгайнууд амьдрах өөр арга зам хайж байна. Хамгийн хялбар арга нь хүмүүсээс тусламж гуйх юм” гэж GreenPeace байгууллагын төлөөлөгч Владимир Чупров ярьжээ.
https://www.nytimes.com/aponline/2019/04/17/world/europe/ap-eu-russia-polar-bears-journey.html