ТУРЖ ЭЦСЭН ЦАГААН БААВГАЙ НУТГААСАА 700 КМ-ИЙН АЛСАД ИРЖЭЭ

Оросын алс дорнодын Камчаткын хойгийн иргэд анх удаа умард туйлын цагаан баавгайтай учирчээ.

Турж эцсэн энэ амьтныг өөрийн амьдардаг Чукоткаас Камчаткын Тиличики тосгон хүртэл 700 орчим километр замыг туулсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цагаан баавгай нь умард далайн мөсийг дамжин ангуучилж хоол тэжээлээ олдог. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөс хайлж, хоол тэжээл олох өөр арга зам хайдаг болсон байна.

“Мөс багасассан тул цагаан баавгайнууд амьдрах өөр арга зам хайж байна. Хамгийн хялбар арга нь хүмүүсээс тусламж гуйх юм” гэж GreenPeace байгууллагын төлөөлөгч Владимир Чупров ярьжээ.

Нутгийн иргэд цагаан баавгайг найрсгаар хүлээн авч, загас өгч тэжээж байгаа бол араатан ч хүмүүсийн аясаар “дуулгавартай” байгаа гэнэ. Камчаткын засаг захиргаа энэ долоо хоногийн сүүлээр төөрсөн баавгайг нутагт нь хүргэхээр бэлдэж байна. Тэд эхлээд цагаан баавгайг унтуулж, дараа нь нисдэг тэргээр Чукоткад хүргэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Associated Press

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen