Онцгой комиссын гишүүд “Яаралтай цугларлаа”

   

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангах хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрээр өнөөдөр Онцгой комиссын гишүүдийг 06:00 цагт “Яаралтай цугларав” дохиогоор ажиллуулан бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.         

 

 

Мөн Онцгой комиссын гишүүд “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ” цагийн байдал дээр ажиллан команд штабын дадлага сургуульд хамрагдсан юм. 

Дадлага сургуулийн төгсгөлд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой байдлын хэлтсээс Онцгой комиссын гишүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбоотой цаг үеийн мэдээллийг өгч, дүүргийн хэмжээнд тус дадлага сургуульд хэрхэн хамрагдах, бэлтгэл бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл танилцуулж, үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen