Нийт төллөх малын 1,3 хувь төллөөд байна

Нийт төллөх малын 1,3 хувь төллөөд байна

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 3 дугаар сарын 07-ны байдлаар төллөвөл зохих нийт хээлтэгчийн 1,3 хувь буюу 14705 нь төллөөд байна. 

Төллөсөн малыг таван төрлөөр нь авч үзвэл ингэ 186, гүү 2, үнээ 44, эм хонь 11591, эм ямаа 2882 толгой эх мал төллөж, гарсан төл 100 хувь буюу 14705 төл бойжиж байна. Өмнөговь аймгийн зарим нутгаар цастай байгаа хэдий ч мал төллөхөд сөргөөр нөлөөлөхгүй байна. Харин ч энэ нь эрт ногоо гарахад түлхэц болно гэж малчид ярьж байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen