ЖЕНИФЕР ЗИМДАЛ ГАЛТ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ
Өнөөдөр "Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын
дадлага, сургуулийг Өмнөговь аймагт зохион байгуулж байна. АНУ, Япон,
Солонгос, Канад, Бангладеш, Непаль, Австрали, Унгар улсын ажиглагч,
төлөөлөгч нар оролцож байна. Энэ үеэр АНУ-аас Монгол улсад суугаа онц
бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ЖЕНИФЕР ЗИМДАЛ ГАЛТ Өмнөговь аймгийн
удирдлагуудтай уулзаж хоёр улсын хоорондын хамтын ажилагааны талаар
ярилцахын зэрэгцээ тус аймагт хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөр,
хөгжүүлэх боломжтой салбаруудын талаар санал солилцлоо. Энэ жил АНУ,
МУ-ын депломат харилцаа үүссэний 30 жилийн ой тохиож байна. Түүнчлэн
ойтой золгож буй чухал цаг үед мах экспортлох, махны үйлдвэрийг бий
болгох, малын эрүүл мэндийг дэмжих, залуусыг гадаадад сургах, туршлага
судлуулах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг онцоллоо.