Иран улс цөмийн реактор байгуулах ажлыг судлан боловсруулж хэрэглэхээр боллоо

Иран улс цөмийн реактор байгуулах ажлыг судлан боловсруулж хэрэглэхээр боллоо

 

Өчигдөр Ираны хэвлэлийн мэдээлснээр "Ираны нэгдүгээр дэд ерөнхийлөгч Эсхак Жахангири атомын эрчим хүчний байгууллагын захирал Али-Акбар Салехи-д, атомын эрчим хүчний байгууллагын зорилт, хариуцлагын дагуу Ираны цөмийн энергийн үйлдвэрлэл, хөгжлийн компани цөмийн реактор байгуулах ажлыг судлан боловсруулж хэрэглэх тухай заавар" өгчээ.

2015 оны 7 сард, Иран улс АНУ, Их Британи, Франц, БНХАУ, ХБНГУ зэрэг оронтой хэлэлцээр хийн, нийтлэг ойлголтод хүрч, цөмийн зэвсгийг урт хугацаагаар судлан боловсруулах хөтөлбөрийг зогсоосон билээ.

Олон улсын хамтын нийгэмлэг тэр үед Иранд тавьсан хориг арга хэмжээгээ цуцалсан юм. Гэвч энэ хэлэлцээр Ираны иргэний хэрэглээний Цөмийн байгууламжид хязгаар тавиагүй.

Ираны атомын эрчим хүчний байгууллага мэдэгдэхдээ "Судлан боловсруулах хөтөлбөрийг цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах цар хүрээнд явуулах ба үүнд реактороор шатахуун болгосон баяжуулсан ураныг боловсруулах зэрэг төсөл багтаж байгаа юм" гэжээ.

М.Баяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen