Улс төр дахь ургийн томилгооны “Шинэ анги”

 

Улс төрийн сонгуулийн дараа хэн нэгэн гэр бүл баярлаж, өөр нэгэн гэр бүл уйлдаг дүр төрх сүүлийн хэдэн жил хэвийн үзэгдэл шиг боллоо. Сонгуульд ялсан нэгэн нь өөрийн ах дүү хамаатан садангаараа хүрээлүүлэн төрийн албыг төрлийн алба болгодог зуршил гэм биш зан болж хувирав. Энэхүү зуршлаа биелүүлэхийн тулд тэд хэн нэгнийг ажилгүй болгосоор ирлээ.

Тэгвэл энэ байдал 2016 оны сонгуулийн дараа ч гэсэн ажил хэрэг болж өөрийн найз нөхдөө сандал ширээний даргаар томилсон явдлууд олон гарч байв. Одоо бүр сүүлдээ үе дамжсан, өөрийн хүүхдээ, ахаа, дүүгээ албан тушаалд томилох явдал ил цагаандаа гарлаа.

МАН-ын ургийн мод олонд ил болж намын дарга, Ерөнхий сайд хоёр хамаатан гэдгээс эхлээд олон факт ил болж орхив. Мөн дээрээс нь өөрийн туслах, шадар зөвлөхүүдээ бүгдийг нь зөөлөн суудалд илгээсэн юм. Хамгийн сүүлд шуугиан тарьсан нэгэн томилгоо хийгдсэн нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдов. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын даргаар томилогдсон, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар тус тус томилогдсон билээ.

Тэгвэл дээрээ орооцолдсон энэ байдал дунд шатандаа ч гэсэн үргэлжилж байна. Магадгүй улс төрийн өндөр албан тушаалаас илүүтэй төрийн өмчит компаниудын томилгоо дээр ах, дүү, хамаатан садан, үр хүүхдээ томилох явдал газар авлаа.

Үүний нэг жишээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийн гэр бүлийн томилоо юм. Тэрбээр өөрөө Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-д байдаг. Тэр ч утгаараа өөрийн хүү Ц.Хангайгаа "Эрдэнэс тавантолгой” компанийн охин компан болох "Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилуулжээ. Энэ Засгийн газрын хамгийн эхний томилгоонд орж өөрийгөө Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж амжсан сүйхэйтэй эр Ц.Цэнгэл өөрийн хүүгээ ч гэсэн дээш нь татахаа мартаагүй л байж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen