Хилс хэргээр 39 жил шоронд хоригдсон америк эр саятан болжээ
Хилс хэргээр 39 жил шоронд хоригдсон америк эр 21 сая ам.долларын нөхөн төлбөр авах болсон тухай АНУ-ын Калифорнийн Сими Вэлли хотын цахим хуудсанд мэдээлжээ.
Крейг Коли 1978 онд нэгэн эмэгтэйг дөрвөн настай хүүгийнх нь хамт хороосон хэрэгт буруутгагджээ. Гэвч хэргийн газраас олдсон ДНХ-г дахин шинжлэхэд Крейг Коли аллагад ямар ч холбоогүй нь тогтоогдсон аж.
АНУ-ын Калифорнийн Сими Вэлли хотын цахим хуудсанд, “Ямар ч их мөнгө ноён Колитой тохиолдсон эмгэнэлийг нөхөх боломжгүй ч энэхүү хэргийг зохицуулсан нь нийт нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зөв алхам болсон гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.
Крейг Колиг 2017 оны арваннэгдүгээр сард цагаатган 70 настайд нь суллажээ. Калифорни мужийн зөвлөл хуралдан түүнд ийнхүү 21 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ.
Б.Туг
Bataar.mn