Э.Билгүүн өмгөөлөгч хэний захиалгаар яаран сандран логикгүй мэдээлэл өгөх болов?
"British school of Ulaanbaatar” сургуулийн Хуулийн зөвлөх Э.Билгүүн сургууль дээр үүсээд байгаа асуудлын талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд Ц.Ариунаа гэгчийг олон жил шоронгоор явсан, танхай этгээд, сурагчдын мөнгийг хууль бусаар өөрийн дансаар дамжуулан хувьдаа завшдаг, сурагчдад зориулж хийсэн зүйлгүй гэж ярилаа. Мөн Ц.Ариунааг тус сургуульд юу ч хийдэггүй, ямар ч албан тушаалгүй нэгэн, мөн сургууль үүсгэн байгуулахад нэг ч төгрөгийн хувь оруулаагүй болохыг мэдэгдэв.
Үүгээр ч зогсохгүй Ц.Ариунааг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа хэмээн холбогдох баримтуудыг ч үзүүлэв.
Хэрэв дээрх бүгд үнэн бол уг сургууль нь ямар ч эмх замбараагүй болохыг олонд харуулж байна. Учир юунд гэвэл, эхний ээлжинд Ц.Ариунаа нь тус сургуульд ямар ч албан тушаалгүй, юу ч хийдэггүй нэгэн бол яаж сурагчдын мөнгийг өөрийн дансаар авсан байх вэ? Үүгээр ч зогсохгүй нэг хачирхалтай зүйл нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа хүн нь зүгээр нэг ажил дээрээ очоод олон нийтийн хэрэгслээр шууд дамжуулалт хийгээд байж байхад манай хүчнийхэн олоод бариад авчихаж чадахгүй л байна гэж үү?
Үүнээс харахад өмгөөлөгч Э.Билгүүний сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлд ахин тодруулах, хянан шалгах үндэслэл бүхий хэд хэдэн зөрүүтэй логикгүй мэдээлэл байгааг хэлэх хэрэгтэй. Хэн энэхүү логик муутай мэдээллийг тараахыг хүссэнийг ч бас тодруулах хэрэгтэй.
Дээрх асуудлаар ч дуусахгүй сургуулийн багш ажилчид эцэг эхчүүдэд гар хүрээгүй гэх мэдэгдэл хийв. Хэрэв тийм бол олон нийтийн хэрэгсээр яваад буй тэр бичлэгт хүмүүс зүгээр бие биенээ илж, үнсэж магадгүй ажилчдийн сар шинийн золголт байсан бололтой.
Мэдээлэл цацагдаж эхлэхтэй холбоотойгоор "Петровис” ХХК-ын захирал Ж.Оюунгэрэлийн нэр олон нийтийн сүлжээ, мэдээллээр хувийн сургууль руу халдаж, хүч хэрэглэлээ хэмээж байсан нь бас хардлага төрүүлж байна. Тус сургуулийн хуулийн зөвлөх Э.Бэлгүүн гэгч нь чухам хэн бэ? Хэний даалгавараар юу яриад явна вэ?
Ямартай ч мөнгөтэй эрх мэдэлтэй нэгний башир арганд гэмгүй хийж бүтээе гэсэн хүний хөдөлмөр үрэгдэж үгүй болох вий гэсэн хардлагын үүднээс ийнхүү нийтэллээ. Уншигчид өөр өөрийн мэдээлэл болон мэдлэгийн хүрээнд шүүн тунгаана буй за.
М.Март
Эх сурвалж: Chuham.mn