Эрдэнэдалай сумын сургууль "Төгсөгчдийн холбоо"-ноос сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЕБС-ын "Төгсөгчдийн холбоо"-ноос сумынхаа төгсөх ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж амжилттай өндөрлөлөө. Тус эссэ бичлэгийн уралдааны зорилго нь залуу үеийнхний мөрөөдөл, бодит оролцоо, идэвхи санаачлага, тэдний бүтээлж сэтгэлгээг хөгжүүлэхэд тулгуурласан бөгөөд уралдаанд оролцсон сурагдын эхний гурван байрны эздийг тодруулжээ. Түүнчлэн Эрдэнэдалай сумын сургууль "Төгсөгчдийн холбоо" буюу төгсөгчдийн төлөөлөл хамтран удахгүй төгсөх 12 дугаар ангийнхны дунд "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ" хандлага харилцаа сэдвээр сургалт явуулсан байна. Эссэ бичлэгийн эхний гурван байранд орсон сурагчдад "Төгсөгчдийн холбоо"-ны тэргүүн Т.Номин-Эрдэнэ шагнал гардуулж, багш сурагчдын цаашдынх нь сурлага хөдөлмөрт амжилт хүслээ.