Дипломгүй эмч 8 хүний амийг авраад эцэст нь шоронд орохоор болжээ

Дипломгүй эмч 8 хүний амийг авраад эцэст нь шоронд орохоор болжээ

 

Тус хэрэг 2018 оны 5-р сард Африкийн бүгд найрамдах Кени улсад болжээ. Роналд Мелли гэх уг эр тус улсын "Метейти" хэмээх эмнэлэгт ажилд орсон бөгөөд ажилд орсон цагаасаа хойш нийт есөн хүнд мэс засал хийж найман хүний амийг аварсан байна.

Эрүүл мэндийн халамж үйлчилгээ багатай, хөгжил буурай уг улсад мэс заслууд ихэнхдээ 50 хувийн амжилттай болдог ч Роналд Мелли өөрийн чадварыг бүх нийтэд батлан харуулж улс даяар маш сайн мэс заслын эмч хэмээх алдарыг олж аваад байжээ.

Түүний амжилтыг улс үнэлж Кабсабет хэмээх улсын эмнэлэгт шилжүүлэх тушаал гарсан юм. Гэвч шинэ эмнэлэгтээ ажилд орох үед түүнийг анагаах ухааны чиглэлийн ямар ч дипломгүй болохыг нь хууль хяналтын байгууллагынхан олж мэдсэн байна.

Иймээс цагдаагийн албан хаагчид түүнийг газар дээр нь баривчлан тусгай зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн хэмээх үндэслэлээр хорих ял төлөвлөөд байгаа аж. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Надад хэзээ ч анагаах ухааны их сургуульд суралцах боломж, мөнгө байгаагүй. Гэхдээ би хүний амь аварч хүмүүст туслахыг хүссэн. Би анагаахын холбогдолтой олон зуун ном уншиж мөн чанраараа хэдийнээ сайн эмч болсон" хэмээн хэлжээ.

Түүний шүүх хурал энэ оны 6-р сарын 21-ны өдөр болох юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen