Солирт оногдсон ч амьд гарсан нь

Солирт оногдсон ч амьд гарсан нь1954 оны 11-р сарын 30-ны өдөр Алабама мужийн Оак Гров хэмээх нэгэн жижигхэн тосгонд энэ үйл явдал болжээ. Тухайн өдөр Анн Хожис хэмээх 34 настай бүсгүй өөрийн үнээний фермдээ үнээнүүддээ тэжээлийг нь өгчхөөд хэсэгхэн зуур амрахаар дотор сууж байлаа. Гэтэл гэнэтхэн асар хурдтай зүйл үнээний саравчыг нь нэвт цоолон түүний бүсэлхийний зүүн талыг зүсэн өнгөрсөн аж. Энэ гэнэтийн явдлын дараа асар их өвдөлт хийгээд цочролд орсон бүсгүй алхаж явж чадаж байсан тул гэр уруугаа сандран орж цагдаа болон түргэн тусламж дуудсан байна. Ойролцоогоор 20 минутын дараа түргэн тусламж ирсэн бөгөөд түүнийг яаралтай эмнэлэг авч явжээ.


Эмнэлэгт очин түүнд шинжилгээ хийж яг юу болсныг тодруултал биенээс нь багахан хэмжээний цацраг идэвхт бодис илэрсэн байна. Харин мөрдөгчид ирж хэрэг явдал болсон газрыг шалгаж үзтэл таврасны хэмжээтэй солир түүнийг оносон болох нь тогтоогджээ. Яг түүнийг оногддог үед АНУ-ын гурван мужид багахан хэмжээний солирын хэлтэрхийнүүд унасан байдаг юм. Харин хохирогч бүсгүйн хувьд АНУ түүний хөнгөхөн шарханд зориулан 5000 доллар өгсөн бөгөөд түүнийг оносон солирын хэлтэрхийг түүнд дурсгажээ. Харин бүсгүй 1956 онд өөрийг нь оносон солирын хэлтэрхийг Алабама мужийн үндэсний түүхийн музейд хандивласан аж.


Хамгийн анх солирт оногдож байсан хүний тухайн баримт 1677 онд Итали улсад бүртгэгдсэн байдаг. Харамсалтай нь уг тохиолдол түүхэнд амиа алдсан хэмээн бичигдсэн байдаг бол хамгийн сүүлд 1992 онд Уганда улсад 3 грамм солирын хэлтэрхий бяцхан хүүг оносон юм. Гэвч азаар хүү ойд явж байсан тул солирын хэлтэрхийний хүч саарсаар хүүд ямар ч гэмтэл учруулаагүй аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen