Монголын мал дөрвөн жилийн дотор 10 саяар нэмэгджээ

Өнгөрсөн онд манай улс 66 сая 400 мянган  толгой мал тоолсон. Энэ нь өмнөх оноос  244 мянга 700 толгойгоор өссөн дүн юм. Үндэсний статистикийн газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд улс даяар мал тооллого явуулдаг. Жил бүрийн статистикаас харвал манай улсын мал өсөх графиктай байдаг. Тухайлбал, 2015 онд 55 сая 900 мянган толгой мал тоолсон бол 2016 онд 61 сая 500 мянга,  2017 онд 66 сая 200 мянган мал тоолжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилийн дотор манай улсын малын тоо толгой 10 саяар нэмэгдсэн байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны мал тооллогоор хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямаа багассан байна. Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая байгаа аж. Малынхаа тоогоор тэргүүлж буй аймгуудыг нэрлэвэл, Архангай адуу, үхэр, хонь, Өмнөговь тэмээ, Баянхонгор ямааны тоогоороо нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Хамгийн их малтай сумаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр 572.6 мянган мал тоолж тодорсон гэнэ. Тэгвэл малчдын дийлэнх буюу 29 хувийг 35-49 насныхан эзэлж байгаа юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen