АЗАРГА АДУУ ХУЛГАЙЛАН ЭМЭЭЛТ ЗАХ ДЭЭР НЯДАЛЖЭЭ
Малын хулгайтай холбоотой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Сүүлийн үед адуу болон ямааны мах үнэд орсон энэ үед орон нутагт малын хулгай гаарч, азаргаар нь адуу хулгайлан нядалж, махны ченжүүдэд зарж борлуулах тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, өнгөрсөн шөнө Төв аймгийн Батсүмбэр сумаас азарга адууг хулгайлан Эмээлт зах дээр нядалж байхад нь цагдаагийнхан илрүүлжээ. Тэд гурван адуу үлдээгээд бусдыг бүгдийг нь нядалсан байжээ.